Depository of News

АЙЧИ НАГОЯ 2026: Азийн наадмын арын албанд МОНГОЛ ОХИН ажиллаж байна

newsdepo.com · sport

Японы Нагоя хотноо болж буй Азийн наадамд 28,000 сайн дурын ажилтан ажиллаж байгаа. Үүнээс гадна цагийн ажилтнаар хүч нэмэгдүүлжээ. Боксын тэмцээн болж буй “Нишио” спортын ордонд Японы Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг М.Энхтуяа ажиллаж байгаатай таарлаа. Тэрбээр Нагоя технологийн их сургуульд архитектор, хот төлөвлөлтийн чиглэлээр суралцдаг. Монголд архитектор мэргэжлээр 2+2 хөтөлбөрөөр сурч, сүүлийн хоёр жилдээ Монгол, Японы хамтарсан хөтөлбөрөөр сурчээ. Нагоя хотноо амьдраад нэг жил болж байгаа түүний хувьд Азийн наадмын талаар төдийлөн мэдээлэлгүй байсан ч Сагсан бөмбөгийн Монголын эмэгтэй шигшээ багийн тэмцээний талаарх мэдээлэл уншсаныхаа дараа наадмын талаар дэлгэрэнгүй судалжээ. Ингээд наадмын хүрээнд ажиллах цагийн ажилтны анкет явуулан тэнцэж, наадмын албан ёсны дэлгүүрт хоёр дахь өдрөө ажиллаж байна. М.Энхтуяа "Монголын гурван тамирчин медалийн төлөө тоглож байгаа энэ зааланд, тэдний хажууханд ажиллаж, наадмын үйл ажиллагаанд нэгдэн, тусалж байгаадаа баяртай байна. Түүгээр зогсохгүй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Боксын тамирчдадаа урам зориг өгөхөөр ирэхэд нь таарч уулзан, цөөн хором ярилцсандаа баяртай байна. Ерөнхий сайд хамт зургаа даруулж, сурлагын амжилт хүссэнд маш их баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо

Read full article →