АЙЧИ НАГОЯ 2026: Хархүүгийн Билгүүнсайхан хагас шигшээд шалгарлаа
Японд үргэлжилж байгаа Азийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 55 кг-ын шөвгийн наймын тоглолт өнөөдөр боллоо. Энэ жинд Монголын боксчин Хархүүгийн Билгүүнсайхан Тайландын Кангпи Бохунцодыг шүүгчдийн нэгдсэн саналаар буулган авснаар хагас шигшээд шалгарав. Ийнхүү тэр Азийн наадмаас Монголын багийн хоёр дахь медалийн эзэн боллоо. Х.Билгүүнсайхан хагас шигшээд Японы тамирчин Рүи Ямагүчитай тулалдахаар болжээ. Өнөөдөр боксын төрөлд О.Есүгэн, М.Намуун нар шөвгийн наймд тулалдсан ч өрсөлдөгчөө ялж чадаагүй юм.
