Depository of News

Ачаандаа 3,260 ширхэг бөхөнгийн эвэр нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ

newsdepo.com · world

“Авто замын боомтоор хууль бусаар бараа нэвтрүүлэхийг завдлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Н нь том оврын тээврийн хэрэгслээр 18 тонн сонгино тээвэрлэн Монгол Улсын хилээр нэвтрүүлэх явцдаа дэлхийн устаж болзошгүй ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн бөхөнгийн эврийг ачаан дундаа нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Шалгалтын явцад 19 хайрцагт савласан 3,260 ширхэг 677 кг бөхөнгийн эвэр илэрсэн. Хэргийг үргэлжлүүлэн Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар шалгаж байгааг ЦЕГ-аас мэдээлэв. Нэн ховор амьтан агнах, тээвэрлэх, худалдан авах, борлуулах, хилээр нэвтрүүлэх хууль бус үйлдлийг мэдсэн даруйд цагдаагийн байгууллагын 102 болон 7019-1070 тусгай дугаарын утсанд хандахыг зөвлөлөө.

Read full article →