Nongshim брэнд хүүхэд, залуусыг дэмжиж “Nongshim x Magic Trio 3x3” сагсан бөмбөгийн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа
Монголын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээрээ хэдийн танигдсан Нонгшим брэнд хүүхэд, залуусын хөгжил, оролцоо, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн нийгмийн хариуцлагын ажлуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байна. Энэ удаад Нонгшим брэнд нь Лантуун Дохио ТББ-ын “Ид Шидийн Орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Magic Trio 3x3” сагсан бөмбөгийн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож, “Nongshim x Magic Trio 3x3” нэрийн дор хамтран ажилласан юм. Хөтөлбөрийн хүрээнд тэмцээнийг дэмжиж ажиллахаас гадна Ид Шидийн Орон - Улиастай төвийн гаднах сагсан бөмбөгийн талбайг засварлан, хүүхэд, залуусын тоглох орчныг илүү аюулгүй, тохилог болгох ажлыг хийжээ. Nongshim Snack Монголд нэвтэрсэн анхны жилдээ хүүхэд, залууст чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлэв Nongshim Snack нь 2026 оны гуравдугаар сард Монголын зах зээлд шинээр нэвтэрсэн бөгөөд нэвтэрсэн цагаасаа эхлэн хүүхэд, залуусын хөгжил, оролцоо, эерэг дурсамжийг дэмжсэн олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаануудыг дараалан зохион байгуулсаар байна. Тухайлбал, өнгөрсөн зургаадугаар сард Эх Үрсийн баярыг тохиолдуулан Үндэсний соёл амралтын хүрээлэнд долоо хоногийн турш үргэлжилсэн “Гайхамшигт 7 Хоног” арга хэмжээг зохион байгуулж, хүүхэд залуус, гэр бүлүүдэд зориулсан хөгжөөнт тоглоом, урамшуулалт худалдаа, бүтээгдэхүүнтэй танилцах төрөл бүрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Мөн зургаадугаар сарын 13-14-ний өдрүүдэд Улсын Их Дэлгүүрийн урд, Beatles -ийн хөшөө байрлах талбайд “Nongshim x Aespa Pop-Up Event” -ийг зохион байгуулж, K-pop болон Солонгосын соёлыг сонирхдог залуу хэрэглэгчдийг нэгтгэж, K-pop Random Play Dance, K-pop Cosplay зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ. Эдгээр ажлын үргэлжлэл болгон Нонгшим брэнд нь энэ удаад спорт, хүүхэд залуусын хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө “Nongshim x Magic Trio 3x3” сагсан бөмбөгийн тэмцээнийг дэмжиж, хүүхэд залуусын оролцоонд чиглэсэн бодит хөрөнгө оруулалтыг хийлээ. Зөвхөн тэмцээнийг ивээн тэтгээд зогсохгүй хүүхдүүдийн тоглох орчныг сайжрууллаа “Nongshim x Magic Trio 3x3” тэмцээний онцлог нь зөвхөн нэг өдрийн тэмцээнээр хязгаарлагдаагүй явдал байв. Үйл ажиллагааны хүрээнд Ид Шидийн Орон - Улиастай төвийн гадна байрлах сагсан бөмбөгийн талбайн төмөр торыг солих, сагсны шийдийг тэгшилж засварлах зэргээр талбайг хүүхдүүд тоглоход илүү аюулгүй болгох ажлуудыг хийж, сагсны шийд дээр Нонгшим брэндийн логог байршуулсан байна. Тус талбайг хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг, аюулгүй, цэвэр, тохилог орчин болгох нь Нонгшим брэндийн зорилго байсныг онцолсон байна. Nongshim-ийн дэмжлэг зөвхөн тэмцээнээр хязгаарлагдахгүй, хүүхэд, залуусын өдөр тутамдаа ашиглах спортын орчинд бодит, урт хугацааны үр өгөөжөө үлдээлээ. “Нонгшим брэндийн нэрэмжит шагнал” Тэмцээний үеэр Нонгшим брэнд оролцогчдод зориулсан бүтээгдэхүүний гарын бэлэг гардуулахаас гадна дөрвөн насны ангилал тус бүрээс нэг онцлох тамирчныг шалгаруулж “Нонгшим брэндийн нэрэмжит шагнал” гардуулсан байна. Шагналын эзэд Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчдын гарын үсэгтэй өмсгөлөөр шагнуулсан нь оролцогч хүүхдүүдэд спортын хүсэл тэмүүллээ нэмэгдүүлэх, мэргэжлийн тамирчдаас урам авах онцгой дурсамж болсон юм. Мөн тэмцээний үеэр Nongshim Snack бүтээгдэхүүнүүдийг ашиглан хөгжилтэй тоглоом, сошиал контент хийхээс гадна Nongshim Snack -ийн хөөрхөн маскотууд байсан нь хүүхэд залуусыг хором ч уйдаахааргүй, нэг өдрийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлсэн байна. Ингэснээр тэмцээн нь зөвхөн спортын өрсөлдөөн бус, хүүхэд залуус хамтдаа хөгжилдөж, шинэ дурсамж бүтээсэн, Nоngshim брэнд хүүхэд залуустай илүү ойр дотно болсон арга хэмжээ боллоо. Нонгшим брэнд Монголын зах зээлд бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхийн зэрэгцээ хүүхэд, залуусын хөгжил, спорт, эерэг оролцоог дэмжсэн үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж ирсэн бөгөөд “Nongshim x Magic Trio 3x3” сагсан бөмбөгийн тэмцээн нь энэ чиглэлийн бас нэгэн бодит жишээ болж өндөрлөлөө.
