Баабар: Бид бол Монголоид хүмүүс
Германы философч Христоф Майнэр хүний үүлдрийн ангилалд европоид, монголоид, нигероид хэмээн латинжсан нэр анх өгсөн. Тэрээр төрх, төс гэсэн утга бүхий “–оид” гэсэн латин үгийг дагавар болгон хэрэглэжээ. Майнэр ангилал хийж байх 1740-өөд оны үед европчууд азийнхны тухай хомс ойлголттой байв. Ази хүмүүсээс тэдний хамгийн сайн таньдаг нь Евроазийг тэр чигээр нь эзэлж Монголын их эзэнт гүрнийг байгуулсан монголчууд байлаа. Иймээс л тэрээр “монголоид” хэмээх нэр сонгосноо тайлбарлажээ. Үүнийг японоид, тунгусоид, тибэтоид, вьетнамоид гэж нэрлэж ч болох л байсан байх, ердөө л нэр томъёо болохоор цаад тодорхойлолтод огт нөлөөлөхгүй.
