Depository of News

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1,000 мод нэмж тарьжээ

newsdepo.com · world

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр 1,000 мод нэмж тарьжээ. Энэ намар нийслэлийн хэмжээнд 13 байршилд 1.3 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн 2021 оноос хэрэгжиж эхэлснээс хойш Улаанбаатар хотын хэмжээнд 4.8 сая мод тарьжээ. Өнөөдөр Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.9 ам метр байгаа нь олон улсын дунджаас 60 гаруй хувиар бага үзүүлэлт аж. Тиймээс нэг хүнд ногдох ногоон байгууламжийг эхний ээлжид 10 ам метрт хүргэх зорилт тавьж, нийслэлд 42 байршилд шинээр ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байгааг НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. Нийслэл хотод энэ жилийн намрын мод тарилт есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 11-нийг хүртэл хугацаанд үргэлжилнэ.

Read full article →