Depository of News

АЙЧИ НАГОЯ 2026: Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр шөвгийн наймд Узбекистаны бөхөд ялагдав

newsdepo.com · world

Азийн наадмын кураш бөхийн барилдаан өнөөдөр эхэллээ. Эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд нийт 11 бөх зодоглосноос Монгол Улсын Гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр эхний даваанд Бахрейны Расул Магомедовыг 10:0-ээр илүүрхэв. Харамсалтай нь Узбекистаны тамирчин Бекмурод Олтибоевд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв. Кураш бөхийн төрөлд нийт зургаан жинд медалийн төлөө өрсөлдөж байгаагаас Монгол Улсаа төлөөлөн гавьяат Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд Б.Найдансүрэн, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Х.Хатанболд нар өрсөлдөж байна.

Read full article →