Depository of News

Нийслэлийн нутаг дэвсгэрт баавгай орж ирэх тохиолдол нэмэгдэж байгаа тул уул, голын орчмоор сонор сэрэмжтэй зорчихыг зөвлөлөө

newsdepo.com · sport

Нийслэлийн нутаг дэвсгэрт баавгай орж ирэх тохиолдол нэмэгдсээр байна. Иймд иргэд та бүхэн ой, уулын бүс болон голын эрэг орчимд зорчихдоо сонор сэрэмжтэй байна уу. Баавгайн талаарх мэдээлэл, ул мөр болон бусад шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрөө дагаж мөрдөхгүй, ойртохгүйгээр холбогдох байгууллагад мэдээлэхийг зөвлөж байна. Ажлын цагаар: Нийслэлийн Байгаль орчны газар: 7272-0303 Богдхан уулын дархан цаазат газрын, Хамгаалалтын захиргаа: 7707-0840 Ажлын бус цагаар: Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төв: 1131-0005 Цагдаагийн утас: 102 Нийслэлийн Байгаль орчны газар, Амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн: 9106-4466 Амьтны эмч: 9116-2228, 8555-0746 Сэрэмжлүүлэг: Баавгай 25-30 километрийн зайнаас хоол, тэжээлийн үнэрийг авах чадвартай. Тиймээс гэр орон, өвөлжөө, хаваржаанд ойрхон байгаа малын сэг зэмийг булах, булшлах Хадлан хадаж байгаа, жимс түүж байгаа иргэд хоол хүнснийхээ хог хаягдлыг өөрсдөөсөө холдуулах, битүүмж сайтай байлгах Аль болох ой модтой газраар аялахгүй байхыг зөвлөв. Эх сурвалж: Нийслэлийн Байгаль Орчны Газар

Read full article →