ФОТО: Улаанбаатар хотод анх удаа шөнийн марафон зохион байгуулагдаж байна
Улаанбаатар хотод анх удаа шөнийн марафон зохион байгуулагдаж байна. Шөнийн марафонд оролцогчид 19:00 цагийн үед Сүхбаатарын талбайгаас гараанаас гарлаа. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ удаагийн шөнийн марафонд 10,000 гаруй хүн бүртгүүлжээ. Оролцогчид 5, 10, 25 километрийн зайд гүйж буй. Сүхбаатарын талбайгаас гараа эхэлж Имарт худалдааны төвийн уулзвар, тус уулзвараас 120 мянгатын уулзвар, Маршалын гүүр, Цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн замын төгсгөл хүртэл дөрвөн маршруттай гүйж байна. Одоогийн байдлаар 5 болон 10 километрийн зайд гүйсэн хүмүүс бариандаа орсон. Харин 21 километрийн зайд гүйсэн хүмүүс бариандаа орохоор гүйж байгаа юм. Өдрийн марафон гүйлт эрүүл мэнд чиглэлд байдаг бол шөнийн марафон нь энтертайнмент, дуу хөгжим DJ-ээр онцлогтой. Гүйлтийн маршрутын дагуу олон газарт хөгжим болон тохижилтыг хийсэн аж. Шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн гурван чиглэлийн 24 автобусны чиглэлд өөрчлөлт орох бөгөөд ШҮ:1 Таван шар-Офицеруудын ордон, ШҮ:3 Зунжин худалдааны төв-Сүхбаатарын талбай, ШҮ:2 Сүхбаатарын талбай-Архивын ерөнхий газар чиглэлд шөнийн 02:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ. ФОТО:
