Depository of News

АЙЧИ НАГОЯ 2026: Хархүүгийн Билгүүнсайхан шөвгийн наймд шалгарав

newsdepo.com · world

Азийн наадмын эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 24 улсын тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлсэн юм. Манай улсаас Хархүүгийн Билгүүнсайхан эхний тойрогт хийлээд Бангладешийн Ахмед Уцобыг шүүгчдийн нэгдсэн саналаар буулгаж авлаа. Түүний өрсөлдөгч эхний даваанд Бутаны Мигма Доржиг шүүгчдийн нэгдсэн саналаар ялжээ. Ингэснээр манай тамирчин шөвгийн наймд Тайландын Кангпи Бохунцодтой оноолт таарч байна. Энэ жингийнхээ хамгийн залуу буюу 19 настай тайланд эр эхний даваанд Туркменистаны боксчин Данияр Розметовыг, дараа нь Узбекистаны Самандар Олымовыг илүүрхсэн байна. х.Билгүүнсайхан шөвгийн наймын ээлжит тулаанаа энэ сарын 28-ны Даваа гарагт Улаанбаатарын цагаар 17:30 цагт тулалдахаар болжээ.

Read full article →