Depository of News

АЙЧИ НАГОЯ 2026: Марафонч Г.Хишигсайхан X байр эзэллээ

newsdepo.com · world

Японы Нагоя хотноо Азийн наадмын хөнгөн атлетикийн марафон боллоо. Азийн наадмын нээлт болсон "Mizuho Park Athletic Stadium"-д марафоны тамирчид бариандаа орсон юм. Эрэгтэйчүүдийн ангилалд 19 тамирчин хурд сорьсноос манай улсаас Дамбадаржаагийн Гантулга, Жамсрангийн Олонбаяр нар оролцов. Нагоя хотноо бороо хуртай өдөр явагдсан марафонд нутгийн тамирчин Ичитака Ямашита 2:10:49 цагт замаа дуусгаснаар алтан медаль хүртэв. Түүний ард Энэтхэгийн Саван Барвал хувийн дээд амжилтаа шинэчилж 2:11:37 цагаар мөнгө, БНХАУ-ын Пэй Юү Фен 2:12:13 цагаар хүрэл медаль хүртлээ. Харин манай тамирчин Ж.Олонбаяр 2:22:15 цаг, Д.Гантулга 2:22:54 цагт замаа дуусгажээ. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Эмэгтэйчүүдийн ангилалд 18 тамирчин хурд сорьсноос Галбадрахын Хишигсайхан, Баярцогтын Мөнхзаяа оролцохоор бүртгүүлсэн. Харамсалтай нь Б.Мөнхзаяа тодорхой шалтгааны улмаас уралдааны замд гараагүй бол Г.Хишигсайхан 2:35:45 цагт барианд орсноор X байр эзэллээ. Энэ төрөлд Бахрейны Шитайе Хабтэ Азийн наадмын алтан медаль хүртэв. Холын зайд чадамгай гүйдэг тэрбээр 16 жилийн өмнө буюу Гуанжоугийн Азийн наадмаар 10,000 метрийн төрөлд хүрэл медаль хүртэж байв. Өнгөрсөн хугацаанд гурван хүүхдийн ээж болсон 36 настай гүйгч анх удаа Азийн наадмаас тэр дундаа марафоноор аваргаллаа. Түүний ард БНХАУ-ын Си Рэн мөнгө, Японы Микүни Яда хүрэл медаль зүүлээ.

Read full article →