Depository of News

Узбекистаны Самарканд хотноо шатарчин бүсгүйчүүд ур чадвараа гайхуулж байна

newsdepo.com · world

Олон Улсын Шатрын Холбоо (FIDE)-ноос зохион байгуулдаг 46 дахь удаагийн олимпиад Узбекистаны нийслэл Самарканд хотноо энэ сарын 27-ныг дуустал үргэлжилж байна. Нийт 189 орны шатарчид ур чадвараа сорьж буй тус тэмцээнд манай эмэгтэй шатарчид чансаа дээгүүр өрсөлдөж буй. Наймдугаар тойрогт Болгарыг 2.5:1.5-аар буулган авсан манай шатарчид есдүгээр тойрогт тэмцээнийг тэргүүлэгчдийн нэг Казахстаны багтай учраа таарав. Манай тамирчдаас эмэгтэй их мастер Т.Мөнхзул, олон улсын мастер Б.Мөнгөнзул нар өрсөлдөгчөө бараагүй бол мастер Х.Баясгалан, их мастер Б.Мөнгөнтуул нар бүтэн оноо авснаар хоёр баг эвийн гэрээ байгууллаа. Ингэснээр нийт есөн өргийн дараа эмэгтэйчүүдийг БНХАУ-ын баг 17 оноогоор тэргүүлж буй бол Энэтхэг, Казахстан, Монголын баг ижил 15 оноогоор удаалж байна. Гэхдээ Энэтхэг долоон хожил, нэг тэнцээ, нэг ялагдсан үзүүлэлтээр хоёрдугаарт, Казахстаны баг зургаан хожил, гурван тэнцээ, монголчууд долоон хожил, нэг хожигдол, нэг тэнцээгээр дөрөвдүгээрт жагсаж байна. Дараагийн өрөгт манай охид долоод бичигдэж буй Польшийн багтай өнөөдөр тоглоно. Түүнчлэн манай гурван шатарчин ширээндээ шилдэг 15-д бичигдэж байна. Тодруулбал нэгдүгээр ширээнд Б.Мөнгөнзул 13-т, гуравдугаар ширээнд Х.Баясгалан тавдугаарт, дөрөвдүгээр ширээнд Б.Мөнгөнтуул 13-т жагсаж буй.

Read full article →