Depository of News

АЙЧИ НАГОЯ 2026: Боксчин М.Энхжаргал шөвгийн наймд шалгарав

newsdepo.com · world

Азийн наадмын боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал өнөөдөр эхний тулаанаа хийлээ. Энэ жинд 18 улсын боксчин өрсөлдөж байгаагаас манай тамирчин эхний тойрогт хийлээд БНСУ-ын И Ён Янтай тулалдлаа. Эн тэнцүү өрсөлдөөний эцэст шүүгчдийн саналаар М.Энхжаргал 3:2-оор өрсөлдөгчөө буулган авав. Гэрэл зургийг Ч.Ганболд М.Энхжаргал шөвгийн наймд Хойд Солонгосын Пан Чол Митэй тулна. Тэдний тулаан Улаанбаатарын цагаар энэ сарын 27-ны 11:45 цагт болох хуваарьтай юм.

Read full article →