УИХ: ₮43 их наядын зардалтай 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын намрын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанаар 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Төсвийн төсөлд Монгол Улсын 2027 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 40.7 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.3 хувь, нийт зарлагын хэмжээг 43 их наяд төгрөг буюу 37.3 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувь байхаар төлөвлөсөн. 2.3 их наяд төгрөгийн алдагдлыг Засгийн газрын гадаад хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр болон дотоод үнэт цаасны эх үүсвэрээр бүрэн санхүүжүүлнэ. Мөн төсвийн орлогын хэмжээ 6.5 их наяд төгрөгөөр нэмэгдэж байгаа. Үүнээс 3.5 их наяд төгрөг нь төрийн өмчит компаниудын ногдол ашгаас, 3 их наяд төгрөг нь Оюутолгой компанийн ногдол ашгаас орж ирэх аж. Тус мөнгөний 2.9 их наяд төгрөгөөр тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэхэд зарцуулна. 2.6 их наяд төгрөгөөр төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар тооцжээ. ВИДЕО:
