СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гүйцэж түрүүлэх нь замын хөдөлгөөний хамгийн эрсдэлтэй үйлдлийн нэг
Гүйцэж түрүүлэх нь замын хөдөлгөөний хамгийн эрсдэлтэй үйлдлийн нэг бөгөөд буруу үнэлгээ, хэт хурд нь ноцтой ослын гол шалтгаан болдгийг Тээврийн Цагдаагийн Алба наас анхааруулж байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т зааснаар дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглодог. Үүнд: Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал Урд яваа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж байгаа тохиолдолд Урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгч байгаа үед Араас яваа тээврийн хэрэгсэл өөрийг нь гүйцэж түрүүлэхээр үйлдлээ эхэлсэн үед тус тус гүйцэж түрүүлэхийг хориглоно. Иймд жолооч та орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулан аюулгүй байдлаа хангаж, хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна.
