Depository of News

ГХЯ: Тухайн иргэнтэй холбоотой мэдээлэл Украины талаас ирсэн. Шаардлагатай дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

newsdepo.com · world

Украины гадаад хэргийн яам, Украины Олзлогдсон Цэргүүдийн Асуудлыг Зохицуулах Төвийн эх сурвалж дээр үндэслэн ажилладаг StopRussianRecruiters.org сайтын өгөгдлийн санд Монгол улсын нэг иргэний мэдээлэл бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн . Мөн тухайн иргэний асуудлаар Монгол Улсын Гадаад Харилцааны Яам(ГХЯ)-наас тодрууллаа. Ингэхэд ГХЯ-наас "Тухайн иргэнтэй холбоотой мэдээлэл Украины талаас ирсэн. ГХЯ болон Польш Улсад суугаа Элчин Сайдын Яам(ЭСЯ)-наас шаардлагатай дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа" гэх хариу өглөө. Нэмж дурдахад Польш Улсад суугаа ЭСЯ нь Украиныг хавсран хариуцдаг билээ.

Read full article →