Depository of News

Сэндвик Монголиа ХХК: Нийлүүлэгчийн сонирхол илэрхийлэх урилга (EOI)

newsdepo.com · sport

PPE, хамгаалалтын гутал болон аюулгүй ажиллагааны хэрэгсэл нийлүүлэх боломжтой нийлүүлэгчдэд зориулсан урилга Үзүүлэлт Мэдээлэл Компани Сэндвик Монголиа ХХК Баримт бичгийн төрөл Нийлүүлэгчийн бүртгэл / Сонирхол илэрхийлэх урилга (EOI) Баримт бичгийн дугаар SM-SC-EOI-002 Хувилбар 1.0 Хариуцагч нэгж Шууд бус худалдан авалт Ангилал Нийлүүлэгчид зориулсан / Хяналттай Материал хүлээн авах эцсийн хугацаа 2026 оны 10 сарын 09 өдөр, 17:00 цаг Материал илгээх имэйл procurementmn@sandvik.com 1. Урилга Сэндвик Монголиа ХХК нь ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажлын орчны шаардлагад нийцсэн хувийн хамгаалах хэрэгсэл (PPE), хамгаалалтын гутал болон аюулгүй ажиллагааны хэрэгслийг нийлүүлэх чиглэлээр туршлагатай, шаардлага хангасан компаниудыг Сонирхол илэрхийлэх материал (EOI) ирүүлэхийг урьж байна. Энэхүү сонирхол илэрхийлэх урилгын зорилго нь ирээдүйн худалдан авалт, үнийн санал ирүүлэх болон тендерийн үйл ажиллагаанд оролцох боломжтой, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх чадвартай, хангалтын найдвартай сүлжээтэй нийлүүлэгчдийг урьдчилан тодорхойлж, богино жагсаалт бүрдүүлэхэд оршино. 2. Нийлүүлэлтийн хамрах хүрээ Сонирхсон нийлүүлэгч нь дараах бараа, үйлчилгээг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн нийлүүлэх боломжтой байна. Үүнд: Хамгаалалтын гутал, ажлын гутал, өвлийн болон зуны зориулалтын safety boots Хамгаалалтын малгай, нүүрний хаалт, нүдний шил болон хамгаалалтын шил Сонсгол хамгаалах хэрэгсэл, амьсгал хамгаалах хэрэгсэл, маск болон шүүлтүүр Гар хамгаалах бээлий, тусгай зориулалтын cut-resistant, chemical-resistant болон heat-resistant бээлий Өндөр үзэгдэх орчны хантааз, гэрэл ойлгогчтой хувцас болон бусад visibility хэрэгсэл Уналтаас хамгаалах хэрэгсэл, safety harness, lanyard болон холбогдох дагалдах хэрэгсэл Галд тэсвэртэй, антистатик болон тусгай зориулалтын PPE бүтээгдэхүүн Борооны хувцас, өвлийн дулаан хамгаалах хэрэгсэл болон цаг агаарын нөхцөлд тохирсон PPE Ажилтны размер, загвар, зориулалтын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүний сонголт, зөвлөгөө Бүтээгдэхүүний стандарт, сертификат, тохирлын гэрчилгээ болон тестийн тайлан гаргаж өгөх Сав баглаа боодол, нэр төрөл, размерын ялгалт болон шошгололт Улаанбаатар хот болон шаардлагатай бусад байршилд хүргэлт хийх Хэмжээ тохироогүй, гэмтэлтэй эсхүл шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг солих, буцаах болон баталгаат үйлчилгээ үзүүлэх Бүтээгдэхүүний нарийвчилсан техникийн шаардлага, стандарт, брэнд, загвар, хэмжээ, тоо хэмжээ болон хүргэлтийн нөхцөлийг дараагийн RFQ буюу тендерийн шатанд сонгогдсон нийлүүлэгчдэд хүргүүлж болно. 3. Үндсэн шаардлага Материал ирүүлэгч компани дараах үндсэн шаардлагыг хангасан байна: Монгол Улсад хүчин төгөлдөр бүртгэлтэй хуулийн этгээд байх PPE, хамгаалалтын гутал, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл эсхүл үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны бараа нийлүүлэлтийн чиглэлээр холбогдох туршлагатай байх Стандартын шаардлага хангасан, чанарын баталгаатай бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой байх Бүтээгдэхүүний гарал үүсэл, материалын найрлага, техникийн үзүүлэлт, сертификат болон тохирлын баримт бичгийг нотлох боломжтой байх Захиалгын тоо хэмжээ болон тохиролцсон хүргэлтийн хугацааг хангах нөөц, хангалтын сүлжээ болон ложистикийн чадамжтай байх Олон размер, төрөл, зориулалтын бүтээгдэхүүний сонголттой байх Бүтээгдэхүүний чанарын доголдол, размер тохирохгүй байх эсхүл стандартын зөрүү гарсан тохиолдолд солих, буцаах, засварлах эсхүл нөхөн нийлүүлэх чадвартай байх Агуулахын нөөц, дахин захиалгын боломж болон богино хугацаанд нийлүүлэх чадвартай байх Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин болон холбогдох хууль тогтоомжийг мөрддөг байх Хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөр болон хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн практик ашигладаггүй байх Давуу тал болох чадамжууд ISO 9001 болон холбогдох чанарын удирдлагын гэрчилгээтэй байх ISO 45001 болон/эсхүл ISO 14001 гэрчилгээтэй байх Уул уурхай, үйлдвэрлэл, инженерчлэлийн салбарын байгууллагуудад PPE, хамгаалалтын гутал болон safety хэрэгсэл нийлүүлж байсан туршлагатай байх Олон улсын болон үндэсний стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүний сертификат, тохирлын гэрчилгээ, тестийн тайлан гаргаж өгөх боломжтой байх Албан ёсны дистрибьютер, үйлдвэрлэгчийн төлөөлөгч эсхүл баталгаатай нийлүүлэлтийн сувагтай байх Том хэмжээний болон давтан захиалгыг богино хугацаанд нийлүүлэх хүчин чадалтай байх Барааны дээж, каталог, техникийн мэдээлэл болон size chart гаргаж өгөх боломжтой байх Борлуулалтын дараах солих, буцаах болон баталгаат үйлчилгээг шуурхай үзүүлэх боломжтой байх 4. Ирүүлэх мэдээлэл Сонирхсон компаниуд Нийлүүлэгчийн урьдчилсан шалгаруулалт ба EOI хариу ирүүлэх маягтыг бүрэн бөглөж, дараах мэдээлэл болон дэмжих баримт бичгийг ирүүлнэ: Компанийн танилцуулга Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар Татвар төлөгчийн мэдээлэл Компанийн эзэмшлийн бүтэц болон холбоо барих мэдээлэл PPE, хамгаалалтын гутал болон safety хэрэгсэл нийлүүлж байсан холбогдох туршлага Харилцагч байгууллагын тодорхойлолт болон холбоо барих мэдээлэл Нийлүүлэх боломжтой бүтээгдэхүүний каталог, брэнд, загвар, size chart болон техникийн үзүүлэлт Бүтээгдэхүүний стандарт, сертификат, тохирлын гэрчилгээ болон тестийн тайлан Албан ёсны дистрибьютер, үйлдвэрлэгчийн төлөөлөгч эсхүл нийлүүлэлтийн сувгийн нотолгоо Агуулахын нөөц, сарын хангалтын хүчин чадал болон дахин захиалгын боломж Захиалга баталгаажсанаас хойших жишиг нийлүүлэлт, хүргэлтийн хугацаа Чанарын хяналт, бараа хүлээн авалт, хадгалалт, хүргэлт болон доголдол шийдвэрлэх журам Баталгаат хугацаа, солих, буцаах болон after-sales үйлчилгээний нөхцөл ХАБЭА, байгаль орчин, хөдөлмөрийн эрх болон нийлүүлэгчийн ёс зүйн шаардлагад нийцэх баримт бичиг Холбогдох ISO болон бусад гэрчилгээний хуулбар Санхүүгийн чадамж болон шаардлагатай даатгалын мэдээлэл Бодит, болзошгүй эсхүл ойлгогдож болох ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг (COI) 5. Үнэлгээ ба урьдчилсан шалгаруулалт Үнэлгээний чиглэл Үнэлэх агуулга Бүтээгдэхүүний нийцэл PPE, хамгаалалтын гутал болон safety хэрэгслийн стандарт, сертификат, зориулалт, материал, хэмжээ болон техникийн шаардлагад нийцэх байдал Чанар ба баталгаажуулалт Гарал үүсэл, тохирлын гэрчилгээ, тестийн тайлан, чанарын баталгаа болон доголдол шийдвэрлэх процесс Нийлүүлэлтийн хүчин чадал Барааны нөөц, сарын хангалтын хүчин чадал, дахин захиалгын боломж болон хүргэлтийн хугацааг хангах чадвар Холбогдох туршлага Уул уурхай, үйлдвэрлэл, инженерчлэлийн салбарын байгууллагад PPE, хамгаалалтын гутал болон safety хэрэгсэл нийлүүлсэн туршлага Техникийн дэмжлэг Каталог, size chart, бүтээгдэхүүний сонголтын зөвлөгөө, дээж, техникийн мэдээлэл болон хэрэглээний зөвлөмж гаргаж өгөх боломж ХАБЭА ба ёс зүйн нийцэл Хөдөлмөрийн эрх, хүүхдийн болон албадан хөдөлмөрийг хориглох шаардлага, нийлүүлэгчийн ёс зүй, байгаль орчин болон холбогдох хууль тогтоомжийн нийцэл Хүргэлт ба after-sales үйлчилгээ Сав баглаа боодол, нэр төрөл, size ялгалт, хүргэлтийн хугацаа, солих, буцаах болон баталгаат үйлчилгээ Арилжааны чадамж Ерөнхий өрсөлдөх чадвар, санхүүгийн тогтвортой байдал, үнийн нөхцөл болон урт хугацааны нийлүүлэлтийн боломж Орон нутгийн оролцоо Монгол Улсад байгаа агуулах, борлуулалт, үйлчилгээ, дотоодын ажиллах хүч болон туслан гүйцэтгэгчийн оролцоо Урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн нийлүүлэгчдийг дараагийн шатны техникийн тодруулга, бүтээгдэхүүний дээжийн шалгалт, хэрэглээний тохиромжийн үнэлгээ, харилцагчийн тодорхойлолтын шалгалт болон арилжааны үнэлгээнд оролцохыг урьж болно. 6. Ёс зүй, хууль тогтоомжийн шаардлага Материал ирүүлэгч нь аливаа бодит, болзошгүй эсхүл ойлгогдож болох ашиг сонирхлын зөрчил (COI)-ийг бүрэн мэдүүлнэ. Мөн Сэндвикийн дараах шаардлагыг дагаж мөрдөхөд бэлэн гэдгээ баталгаажуулна: Ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагаа Авлига болон хээл хахуулийн эсрэг шаардлага Нийлүүлэгчийн ёс зүйн дүрэм Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны шаардлага Байгаль орчны удирдлага Хүний болон хөдөлмөрийн эрхийн шаардлага Хүүхдийн болон албадан хөдөлмөрийг хориглох шаардлага Холбогдох Монгол Улсын хууль тогтоомж Мэдээллийн нууцлал болон Сэндвикийн брэнд, логоны зохистой хэрэглээ Материал ирүүлэгч нь хавсаргасан COI мэдүүлгийн маягтыг бөглөж, эрх бүхий төлөөлөгчөөр баталгаажуулан ирүүлнэ. Өмнөх EOI материалд бодит, болзошгүй болон ойлгогдож болох ашиг сонирхлын зөрчлийг мэдүүлэх тусгай хавсралт ашигласан байна. 7. Материал ирүүлэх заавар Заалт Заавар Имэйлийн гарчиг PPE and Safety Footwear Supplier Registration – [Компанийн нэр] Материал илгээх хаяг procurementmn@sandvik.com Материал хүлээн авах эцсийн хугацаа 2026 оны 10 сарын 09 өдөр, 17:00 цаг Ирүүлэх материалын хэлбэр Бүрэн бөглөсөн EOI хариу маягт, COI мэдүүлэг болон холбогдох бүх дэмжих баримт бичгийг нэг багц болгон цахимаар ирүүлнэ Бүтээгдэхүүний дээж Шаардлагатай тохиолдолд богино жагсаалтад орсон нийлүүлэгчдээс дараагийн шатанд бүтээгдэхүүний дээж, каталог болон техникийн мэдээлэл ирүүлэхийг хүснэ Тодруулга, лавлагаа Материал татах линк: https://tinyurl.com/3aucntwn Дутуу бөглөсөн, шаардлагатай баримт бичиг хавсаргаагүй эсхүл эцсийн хугацаанаас хоцорсон материалыг үнэлгээнд оруулахгүй байх боломжтой. 8. Анхааруулга Энэхүү Сонирхол илэрхийлэх урилга (EOI) нь зөвхөн мэдээлэл цуглуулах болон боломжит нийлүүлэгчдийг урьдчилан үнэлэх зорилготой бөгөөд ямар нэгэн үнийн санал хүлээн зөвшөөрсөн, гэрээ байгуулсан, захиалга өгсөн, ажил олгосон эсхүл цаашдын хамтын ажиллагааг баталгаажуулсан нөхцөл болохгүй. Сэндвик Монголиа ХХК нь өөрийн шийдвэрээр: Материал ирүүлэгчдийг богино жагсаалтад оруулах Нэмэлт мэдээлэл болон бүтээгдэхүүний дээж хүсэх Үйлдвэрлэлийн байранд үнэлгээ хийх Ирүүлсэн мэдээллийн үнэн зөвийг шалгах Харилцагчийн тодорхойлолтыг нягтлах Техникийн болон арилжааны нэмэлт үнэлгээ хийх Сонгон шалгаруулалтын шаардлага, хамрах хүрээ болон хугацааг өөрчлөх Сонгон шалгаруулалтын үйл явцыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн зогсоох эрхийг өөртөө хадгална. Сонирхол илэрхийлэх материал бэлтгэх, бүтээгдэхүүний дээж гаргах болон хүргүүлэхтэй холбоотой бүх зардлыг материал ирүүлэгч өөрөө хариуцна. Сэндвик Монголиа ХХК нь хувийн хамгаалах хэрэгсэл (PPE), хамгаалалтын гутал болон аюулгүй ажиллагааны хэрэгсэл нийлүүлэх чиглэлээр туршлагатай, шаардлага хангасан дотоодын болон албан ёсны нийлүүлэгч компаниудыг Сонирхол илэрхийлэх материал (EOI) ирүүлэхийг урьж байна. Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 10 сарын 09 өдөр, 17:00 цаг Материал илгээх имэйл: procurementmn@sandvik.com Имэйлийн гарчиг: PPE and Safety Footwear Supplier Registration – [Компанийн нэр] Тодруулга, лавлагаа: 94001914

Read full article →