Нийтийн тээврийн автобусны дөрвөн чиглэлд шинээр зогсоол нэмснийг мэдээлэв
Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлснээр дөрвөн чиглэлд автобусны зогсоолыг шинээр нэмжээ. Тодруулбал Ч:67 “Морин 3–Нисэх”, чиглэлийн замналд “Морингийн зам 1” зогсоол, Х:7 “Туул тосгоны шинэ эцэс–Хангарьд цогцолбор” чиглэлийн замналд “Морингийн зам 1”, “Эко Спорт цогцолбор” зогсоолыг шинээр байгуулсан байна. Түүнчлэн Х:18 “Улаанбаатар (Тэнгэр плаза)-Багахангай эцэс” чиглэлийн замналд “Чулуун овоо”, “Баян зөрлөг”, “Хайрхан зөрлөг”, “Хоолт зөрлөг”, “Баян зөрлөг” (урд, хойд) зогсоолууд, Х:17 “Тэнгэр плаза–Хэрлэн худалдааны төв” чиглэлийн автобуснууд “Цонжин болдог”, “Өртөө толгой” (урд, хойд) буудал дээр зогсдог болж байна Маргааш буюу есдүгээр сарын 26-ны өдрөөс шинээр байгуулсан автобусны зогсоолуудаас иргэдэд үйлчилнэ. Ингэснээр автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж байгаа аж.
