Эрүүл ирээдүйг технологиор дэмжье
Монгол улсын ирээдүй болсон бяцхан үрсийн эрүүл энхийг сахин хамгаалж байдаг Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-ийн Хүүхдийн мэс заслын албаны үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн өдрүүд тохиож байна. СКАЙтел компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус ойн баярыг тохиолдуулан ЭХЭМҮТ-ийн “Хүүхдийн Мэс Заслын Алба”-нд сүүлийн үеийн хүчин чадал бүхий “Dell Pro Tower” брэндийн иж бүрэн компьютер, тоног төхөөрөмжүүдийг бэлэглэн хүлээлгэн өглөө. Эдгээр тоног төхөөрөмжийн тусламжтайгаар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажлын орчин сайжирч, мэдээллийн технологийн хурдыг ашигласнаар хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ улам бүр шуурхай, чанартай болно гэдэгт итгэлтэй байна. СКАЙтел болон ЭХЭМҮТ-ийн хамтын ажиллагаа, дэмжлэг нь зөвхөн өнөөдрийн техник хэрэгслээр хязгаарлагддаггүй бөгөөд урт хугацааны тогтвортой түншлэл байсаар ирсэн. Тодруулбал 2023 болон 2024 онд СКАЙтел компанийн дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн баг Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Увс, Дундговь, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгуудад биечлэн очиж ажилласан билээ. Тэд орон нутгийн олон зуун хүүхдэд үзлэг, оношилгоо хийгээд зогсохгүй, хүүхэд нярайн мэс засал эмчилгээг газар дээр нь цаг алдалгүй амжилттай үзүүлсэн юм. Мөн үүний зэрэгцээ орон нутгийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулсан мэргэшүүлэх сургалтуудыг хамтран зохион байгуулж, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Монголын мянга мянган гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг бэлэглэдэг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэс заслын албаны нийт хамт олонд 70 жилийн ойн баярын мэндийг хүргэж, хүмүүнлэгийн их үйлсэд нь өндөр амжилт хүсье! Хүүхэд бүр эрүүл, ирээдүй бүр гэрэлтэй байг. СКАЙтел ирээдүйг өнгөлнө💙
