Depository of News

ФОТО: Ши Жиньпинд зориулсан Трампын хүндэтгэлийн зоогт Америкийн тэрбумтнууд олноор оролцов

newsdepo.com · world

Лхагва гарагийн орой БНХАУ-ын дарга Ши Жиньпин арав гаруй жилийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын урилгаар Вашингтон хотод айлчлан ирсэн билээ. Трамп зочиндоо ер бусын их хүндэтгэл үзүүлж, өөрийн биеэр нисэх онгоцны буудалд угтаж авсан. Пүрэв гарагийн өглөө тэд Цагаан ордонд хаалттай хаалганы цаана уулзсан бол орой нь төрийн хүндэтгэлийн хүлээн авалтад оролцжээ. Уулзалтаа Трамп “маш сайхан” болсон гэж дүгнэсэн ч юу ярилцсан талаар мэдээлэл хомс байна. Хятадын төрийн төв хэвлэл энэ уулзалтын үеэр Тайванийн талаар Бээжингийн байр суурийг Ши Жиньпин тайлбарлаж, Тайванийн тусгаар тогтнолын асуудалд “болгоомжтой” хандахыг Трампад уриалсан тухай мэдээлжээ. Цагаан ордонд Ши Жиньпинийг угтаж авах ёслолын ажиллагаа бас л нэлээд нүсэр болж, B-2 Spirit бөмбөгдөгч онгоц, дөрвөн F-22 Raptor сөнөөгч онгоц нислэгийн үзүүлбэр үзүүлж, хүндэт харуул жагссан юм. Ерөнхийлөгч нарыг уулзаж байх үеэр АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп, Хятадын тэргүүн хатагтай Пэн Лиюань нар Смитсоний Азийн Урлагийн Үндэсний Музейг үзэж сонирхсон байна. Оройн хүлээн авалтад Ши Жиньпин “Мао” загварын хар хослолтой, Пэн Лиюань улаан өнгийн урт даашинзтай иржээ. Цагаан ордноос хүлээн авалтад уригдсан 134 зочны нэрсийг зарласан байна. Эдгээрийн ердөө 19 нь Ши Жиньпин болон Хятадын бусад төрийн өндөр албан тушаалтнууд байсан бол бусад нь Трампын танхимын албан тушаалтнууд, Америкийн бизнесийн удирдагчид байжээ. Тухайлбал Nvidia-гийн Женсен Хуан, Apple-ийн Тим Күүк, Microsoft-ийн Сатъяа Наделла, Google-ийн Сүндар Пичай, SpaceX-ийн Илон Маск, Amazon-ий Жэф Безос, OpenAI-ийн Сэм Олтман, Goldmen Sachs-ийн Жэйми Даймон зэрэг бизнесмэнүүд байсан юм. Харин Хятадын талаас бизнесийн төлөөлөгчид байгаагүй нь анхаарал татаж байна. Хүлээн авалтын зоогийн цэсэнд хятад хоолны орц, амталгаатай америк хоолнууд байжээ. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Эх сурвалж: Reuters

Read full article →