Depository of News

21 дүгээр хорооллоос Геологийн төв лаборатори хүртэлх авто замын баруун урсгалыг өнөөдөр засварлахаар болжээ

newsdepo.com · world

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол "Мираж" үйлчилгээний төвөөс Геологийн төв лаборатори хүртэлх авто замын баруун урсгалын хөдөлгөөнийг өнөөдөр өглөө хаахаар болжээ. Зам хаасан хугацаанд цэвэрлэгээ болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэж, орой 23:00 цагт хөдөлгөөнийг нээх юм байна. Тус чиглэлийн замын зүүн урсгалын асфальт бетон хучилтын ажлыг энэ сарын 23-нд гүйцэтгэсэн бол өнөөдөр баруун урсгалынхыг засах аж. Засварын ажлыг өчигдөр гүйцэтгэнэ гэж мэдээлж байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан хойшлуулжээ.

Read full article →