Омни Капитал ББСБ ХХК орон нутгийн гурав дахь салбараа Өвөрхангай аймагт нээлээ
Омни Капитал ББСБ ХХК орон нутаг дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж, Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод шинэ салбараа нээлээ. Тус салбар нь Дархан, Эрдэнэт хот дахь салбаруудын дараа нээгдэж буй орон нутгийн гурав дахь салбар болж байна. Салбарын нээлтийн арга хэмжээнд Арвайхээр хотын иргэд, Омни Капиталын харилцагчид болон хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл оролцож, шинэ салбарын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцлаа. Өвөрхангай аймагт салбараа нээснээр Омни Капитал ББСБ ХХК нь орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн үйлчилгээг илүү ойр, шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэж байна. Түүнчлэн бүс нутгийн харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг орон нутагт хүргэх шинэ боломжийг бий болгож байгаа юм. Омни Капиталын зүгээс орон нутаг дахь үйл ажиллагаагаа үе шаттайгаар өргөжүүлж байгаа бөгөөд энэ нь харилцагчдад үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хэрэгжиж буйг онцоллоо. Мөн шинэ салбарын нээлтийн өдрийг тохиолдуулан бүх төрлийн зээлийг сарын 2.5%-ийн хүүтэй, шимтгэлгүй авах боломжийг харилцагчдадаа олгож байна. Мөн нээлтийн өдөр салбараар үйлчлүүлсэн эхний 120 харилцагчид бензиний талон бэлэглэх юм. Салбарын мэдээлэл Нээлтийн өдөр: 2026 оны есдүгээр сарын 24 Хаяг: Өвөрхангай аймаг, Арвайхээр хот Байршил: Central Plaza, 2-р давхар, 205 тоот Холбогдох утас: 88249871 , 88249742
