АЙЧИ НАГОЯ 2026: 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг шөвгийн наймд Катартай өрсөлдөнө
Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн хасагдах шатны тоглолтууд өнөөдөр эхэлсэн. Эмэгтэй баг хасагдах шатны эхний тойрогт Тайванийн багт 7:12-оор дийлдэж тэмцээнээ өндөрлүүлсэн бол эрэгтэйчүүд Сингапурыг 20:16-гаар ялснаар шөвгийн наймд шалгарав. Улмаар Улаанбаатарын цагаар 19:10 цагаас Катарын шигшээ багтай өрсөлдөх аж. Катарчууд энэ тэмцээнд Тайвань, Индонез, Бахрейны шигшээг дараалан буулган авснаар хэсгээ тэргүүлсэн билээ.
