Depository of News

Төв талбай дээр маргаашаас эхлэн тав хоног дахин хоолны өдөрлөг зохион байгуулахаар болжээ

newsdepo.com · world

Нийслэл хотын төв талбай дээр есдүгээр сарын 25-н буюу маргаашаас эхлэн "UB food festival" хоолны өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Есдүгээр сарын 30-ныг дуустал тав хоног үргэлжлэх өдөрлөгийн үеэр мэргэжлийн тогооч нарын хоолны үзүүлбэр, хөгжөөнт тоглоом, олон орны хоол, амттан, дуу хөгжмийн арга хэмжээ болох тул иргэдийг хүрэлцэн ирэхийг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас урилаа. Хоолны өдөрлөг нь задгай талбайд болох бөгөөд өдөр бүр 10:00-22:00 цагийн хооронд нээлттэй байх юм байна. Тус арга хэмжээг энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сард 18 улс үндэстний нэрийн хоолны өдөрлөг 10 хоног үргэлжилж байсан билээ.

Read full article →