Depository of News

АЙЧИ НАГОЯ 2026: Боксчин О.Есүгэн эхний ялалтаа байгуулав

newsdepo.com · world

Азийн наадмын боксын эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд өрсөлдөж байгаа О.Есүгэн эхний даваанд Пакистаны боксчин Мариатай тулалдлаа. Манай тамирчин тулааны эхнээс илт илүүрхсэн тул шүүгч тоглолтыг хугацаанаас нь өмнө дуусгаж, О.Есүгэн эхний ялалтаа байгууллаа. Манай боксчны дараагийн өрсөлдөгч нь олимп, дэлхийн болон Азийн наадмын аварга БНХАУ-ын Ву Юүтэй байх юм. Тэрбээр эхний тойрогт Шои Ланкийн тамирчин Ранасингег шүүгчдийн нэгдсэн саналаар буулган авчээ. Тэдний тулаан энэ сарын 28-ны Даваа гарагт болох хуваарьтай.

Read full article →