“Keller Williams Mongolia” 1 их наяд төгрөгийн борлуулалтад хүрлээ
Дэлхийн хамгийн том, хамгийн олон агенттай үл хөдлөх хөрөнгийн компани болох Keller Williams-ийн Монгол дахь албан ёсны франчайз “Keller Willams Mongolia” нь үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших 5 жилийн хугацаанд нийт 1 их наяд төгрөгийн борлуулалтад хүрч, компани болон салбарынхаа хувьд онцлох үйл явдлыг бүтээгээд байна. Монголчуудын хамгийн их итгэдэг үл хөдлөхийн компани байх зорилготой ажилладаг Тус компани нь "Монголчуудын хамгийн их итгэдэг үл хөдлөх хөрөнгийн компани байх" эрхэм зорилгынхоо хүрээнд олон улсын стандарт, ёс зүйн хэм хэмжээг мөрдөн, харилцагчдадаа найдвартай, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Сүүлийн 5 жилийн хугацаанд хуримтлуулсан борлуулалтын энэхүү үзүүлэлт нь тэдний систем, үйл ажиллагаанд харилцагчдын үзүүлж буй итгэлийн илрэл юм. Агент төвтэй бизнес загвар: Орлогын дийлэнхийг агент хүртдэг Keller Williams-ийн дэлхий даяар хэрэгжүүлдэг үндсэн загвар нь "Агент төвтэй" (Agent-centric) бизнесийн бүтэц юм. Энэ нь агентыг бизнесийнхээ гол цөм гэж үзэж, олсон борлуулалтын орлогын дийлэнх хувийг агентдаа олгодог зарчим юм. Энэхүү систем нь агент бүрд бие даасан бизнес эрхлэгч болон өсөн дэвших, өндөр орлого олох, карьераа өөрөө удирдах боломжийг олгодог. Шинэ агентуудыг хамгийн богино хугацаанд тогтвортой орлоготой болгодог KW-н дэлхийн №1 сургалтын болон көүчинг систем , туршлагатай багийн дэмжлэгийг үзүүлэх замаар агентийг хамгийн богино хугацаанд тогтвортой орлоготой болгож , салбартаа амжилттай ажиллах бүх нөхцөлийг бүрдүүлдэг. Та карьераа өөрчлөн шинэ боломжийг нээхийг хүсвэл тэдэнтэй нэгдэх боломжтой бөгөөд сар болгон зохион байгуулагддаг "REAL ESTATE – UNLIMITED BUSINESS" Career Night эвентэд доорх холбоосоор бүртгүүлээрэй. 👉 Бүртгүүлэх холбоос: forms.gle/sqjWAWUfQ4QNd65x7 "Keller Williams Mongolia" франчайз нь цаашид үйл ажиллагаагаа улам бүр тэлэхээр карьертаа шилжилт хийж, үл хөдлөх хөрөнгийн салбарт агент болон ажиллах хүсэлтэй хүмүүсийг халуун дотноор хүлээн авч байна. Фэйсбүүк хуудас: Keller Williams Mongolia , KW City Group Инстаграм хуудас: kw_citygroup Веб сайт: kwmongolia.com
