Depository of News

ҮЙЛ ЯВДАЛ: Парламентын нээлттэй, ил тод байдлыг хангахыг шаардах “Мэдэх эрхтэй-2” аяны тухай мэдээлэл өгнө

newsdepo.com · politics

Төрийн ордонд 09:00-16:00 цагт УИХ дахь Байнгын хороод хуралдана. 11:00 цагт УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд төсвийн асуудлаар мэдээлэл өгнө. "The Corporate Convention Centre"-д 09:00-11:00 цагт Хүүхдийн мэс засал үүсэж хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд “Эрүүл ирээдүйн төлөө” сэдвээр хүүхэд, нярайн мэс заслын тусламжийг сайжруулах үндэсний форум зохион байгуулагдана. “Үндэсний мэдээллийн төв”-д 11:30 цагт “Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-өөс Монгол Улсын парламентын нээлттэй, ил тод байдлыг хангахыг шаардах “Мэдэх эрхтэй-2” аяны тухай мэдээлэл өгнө. 12:00 цагт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан, Монгол улсын шадар сайдын зөвлөх Г.Жавхлантөгс нар оролцоно.

Read full article →