Depository of News

Бямба гарагт “Бага тэнгэр сити-Хан Хиллс -120 мянгат”, “ТЭЦ-3-Баянмонгол хороолол-Монгол тэмүүлэл сургууль” чиглэлийн автобусыг эрт зогсооно

newsdepo.com · sport

Есдүгээр сарын 26-ны бямба гарагт Улаанбаатар хотод анх удаа шөнийн марафоныг зохион байгуулахаар болсон. Шөнийн марафон 17:00-23:00 цагийн хооронд болно. Энэ үеэр нийтийн тээврийн Ч:65, Ч:80, Ч:32Б гэсэн гурван чиглэлийн 24 тээврийн хэрэгсэл есдүгээр сарын 26-ны өдрийн 17:00 цагаас хойш доорх маршрутаар үйлчилгээ үзүүлнэ. Харин шөнийн марафон зохион байгуулагдахтай холбогдуулан гүйлтийн замналд орж буй зам, талбайд нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт үүсэх тул Ч:84 “Бага тэнгэр сити – Хан Хиллс -120 мянгат”, М:6 “ТЭЦ-3 – Баянмонгол хороолол-Монгол тэмүүлэл сургууль” чиглэлүүдийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг 20:00 цагаас өмнө дуусгаж, хөдөлгөөнийг зогсоохоор төлөвлөж байна. Шөнийн марафоны үеэр: ШҮ: 1 Офицер -5 шар ШҮ:2-Нисэх-Сүхбаатарын талбай ШҮ:3-Сүхбаатарын талбай -Зунжин чиглэлийн автобус шөнийн 02:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.

Read full article →