Нисваанисийг дарж, гэгээрэлд хүрцгээе
Хүний эрхэм дээд зорилго гэж юу юм бэ, гэгээрэлд хүрнэ гэж юу юм бэ гэсэн асуултад хүмүүс янз бүрийн хариу хэлдэг. Зарим хүмүүс маш их мөнгөтэй болж хамгийн баян хүн болно гэдэг, зарим нь албан тушаал ахиж дарга, сайд болно гэдэг, зарим нь алдартай жүжигчин, дуучин, тамирчин болно гэдэг. Зарим хүмүүс эрдмийн зэрэг хамгаалж доктор цол авснаа гэгээрэлд хүрлээ хэмээн эндүүрдэг. Энэ бол яах вэ, ахуй ертөнцийн л зорилго юм.
