Depository of News

Ханбогд кашимер АНУ дахь дөрөв дэх салбар дэлгүүрээ нээлээ

newsdepo.com · world

Монголын ноолуурын үнэ цэнийг дэлхийн зах зээлд таниулах үйл ажиллагаагаа өргөжүүлж буй Ханбогд кашимер ХХК АНУ дахь дөрөв дэх салбар дэлгүүрээ нээлээ. Ханбогд кашимер брэнд АНУ-ын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлж, Монголын 100 хувь цэвэр ноолуур, үндэсний үйлдвэрлэлийн үнэ цэнийг Америкийн хэрэглэгчдэд улам ойртуулж байна. Тус брэнд өдгөө АНУ-ын Чикаго хотод хоёр, Калифорний мужид хоёр салбар дэлгүүртэй болж, нийт дөрвөн байршлаар хэрэглэгчдэд үйлчилж байна. Калифорний дахь салбаруудын нэг нь Desert Hills Premium Outlets, нөгөө нь San Francisco Premium Outlets-д байрладаг бол Чикаго дахь салбар нь Fashion Outlets of Chicago-д үйл ажиллагаа явуулж байна. Монгол ноолуурыг дэлхийн хэрэглэгчдэд 1998 онд байгуулагдсан “Ханбогд Кашимер” ХХК нь 28 жилийн турш ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж түүхий эд боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийд экспортолдог, Монгол улсын уул уурхайн бус экспортоор тэргүүлэгч байгууллага юм. Компанийн бүтээгдэхүүн Европ, Ази болон Хойд Америкийн олон улсын зах зээлд хүрч, Монгол ноолуурын чанар, гарал үүсэл, уламжлалыг дэлхийн хэрэглэгчдэд таниулахад чиглэсэн экспорт, худалдааны сүлжээгээ тасралтгүй өргөжүүлж байна. Ханбогд кашимер нь бүтээгдэхүүний чанараас гадна байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, тогтвортой хөгжил, хариуцлагатай үйлдвэрлэлийн зарчимд анхааран ажилладаг. Компанийн албан ёсны мэдээлэлд тогтвортой ноолуурын үйлдвэрлэл, байгальд ээлтэй үйлдвэрлэл, нийгмийн хариуцлагыг байгууллагын үндсэн үнэт зүйлсийн нэг болгон тодорхойлсон байдаг. АНУ-ын зах зээл дэх дараагийн алхам АНУ дахь салбар дэлгүүрүүдийн тоог нэмэгдүүлж буй нь Монгол ноолуурын олон улсын зах зээл дэх байр суурийг бэхжүүлэх, хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг шууд хүргэх, “Made in Mongolia” брэндийн үнэ цэнийг дэлхийн хэмжээнд нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал алхам болж байна. Ханбогд кашимер цаашид Монголын нүүдлийн соёл, уламжлалт ноолуурын өв, орчин үеийн дизайн, тогтвортой үйлдвэрлэлийн зарчмыг хослуулсан бүтээгдэхүүнээрээ олон улсын хэрэглэгчдэд Монгол ноолуурын онцлог, үнэ цэнийг хүргэх зорилтоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм. Монгол ноолуурыг дэлхийд.

Read full article →