АЙЧИ НАГОЯ 2026: Ширээний теннисчин Б.Болор-Эрдэнэ Лаосын тамирчныг илүүрхэв
Японы Нагоя хот болон Айчи мужийн ойр орчмын хотоор үргэлжилж байгаа Азийн наадмын ширээний теннисний тэмцээн энэ сарын 20-ноос 28-ныг дуустал "Sky Hall Toyota" ордонд болж байгаа юм. Тэмцээний эхний өдрүүдэд багийн төрөл явагдсан юм. Харин өнөөдөр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан, эрэгтэй хос болон холимог хосын төрөл боллоо. Манай тамирчдаас Б.Болор-Эрдэнэ Лаосын Чоутипон Сисомбоуныг 4:0 буюу 11:4, 11:8, 11:3, 11:6-гаар илүүрхэв. Ингэснээр дараагийн даваанд Хонконгийн Хой Кем Доотой өрсөлдөхөөр болжээ. Харин С.Бүрэнжаргал Узбекистаны Асел Эркебаевад ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ. Өчигдөр Балбын тамирчдыг ялсан холимог хос С.Анхмаа, А.Билгүүн нар өнөөдөр Малдивийн тамирчдад 2:3-аар дийлджээ. Эрэгтэйчүүдийн хос төрөлд ихрүүд болох Б.Энхтөгөлдөрбаясгалан, Б.Энхтамирбаясгалан нар эхний тойрогт хийлээд хоёрын даваанд БНХАУ-ын тамирчидтай өрсөлдөх хуваарьтай аж.
