Depository of News

2026-2027 оны хичээлийн жилд зохион байгуулах улсын олимпиадуудын хуваарийг баталжээ

newsdepo.com · sport

Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны А/420 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Улсын олимпиад зохион байгуулах журам”-ын дагуу олимпиадыг Ерөнхий хороо болон Дэд хороо хариуцан зохион байгуулдаг. Олимпиадын ерөнхий хороо 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд: Олимпиадын ерөнхий хорооны бүрэлдэхүүний цаашдын баримтлах чиглэл, уялдаа холбоотой хамтран ажиллах, 2025-2026 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан Улсын болон Олон улсын олимпиадуудын нэгдсэн үр дүн, цаашид анхаарах санал зөвлөмж, 2026-2027 оны хичээлийн жилийн Олимпиадын хуваарь, товыг тогтоохдоо Аймаг, нийслэлийн Боловсролын газар, хэлтсүүд болон Боловсролын яамны саналыг үндэслэн хэлэлцэж, Боловсролын сайдад танилцуулснаар баталлаа. Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

Read full article →