ҮЙЛ ЯВДАЛ: Азийн хөгжлийн банкнаас бүс нутгийн болон Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулна
Төрийн ордонд 08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 09:00-13:00 цагт Байнгын хороод хуралдана. Шангри-Ла зочид буудлын Парис-Бээжин танхимд 11:00 цагт Азийн хөгжлийн банкнаас бүс нутгийн болон Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулна. “Үндэсний мэдээллийн төв”-д 11:30 цагт “Амьдралын алхам, сэргэлтийн дуу хоолой” НҮТББ-аас нийгэмд тулгамдаж байгаа донтолтын эсрэг "Сэргэлтийн дуу хоолой үндэсний хөдөлгөөн" зарлаж байгаа талаар мэдээлнэ.
