"Мираж" төвөөс Геологийн төв лаборатори хүртэлх авто замын зүүн урсгалыг хаасан байна
Өнөөдөр буюу есдүгээр сарын 23-ны 08:00 цагаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол "Мираж" үйлчилгээний төвөөс Геологийн төв лаборатори хүртэлх авто замын зүүн урсгалыг хаажээ. Замын хөдөлгөөнийг орой 23:00 цагт нээнэ. Энэ хугацаанд авто замын цэвэрлэгээ болон суурь асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэх юм байна. Хоёр хоногийн өмнө "Сүү" компаниас Геологийн төв лаборатори хүртэлх авто замын баруун урсгалын авто замын нөхөн сэргээлтийг хийж байв.
