Depository of News

Азийн Наадамд оролцож буй Умард Солонгосын багийн хоёр гишүүн Япон улсаас орогнол хүссэн тухай мэдээлжээ

newsdepo.com · world

Нагоя хот болон түүний ойр орчмын Айчи мужийн нутагт зохион байгуулагдаж буй Азийн Наадамд оролцогч Умард Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс хоёр хүн Япон улсаас орогнол хүссэн тухай Өмнөд Солонгосын “Monthly Chosun” сэтгүүл Мягмар гарагт мэдээлжээ. Умард Солонгос улс Бямба гарагт албан ёсоор эхэлсэн энэхүү спортын томоохон арга хэмжээнд спортын сайд Ким Ил Гүкээр ахлуулсан 180 хүний бүрэлдэхүүнтэй багийг илгээсэн юм. Умард Солонгосын төлөөлөгчдөөс хоёр хүн орогнол хүсэж, эх орондоо буцах хүсэлгүйгээ илэрхийлсэн тухай мэдээллийг Японы засгийн газрын тагнуул, судалгааны газрын албаны эх сурвалжаас олж авснаа тус сэтгүүлд баталжээ. Ингэхдээ Японд оршин суудаг солонгос иргэдийн нийгэмлэгийн төлөөлөгчөөр дамжуулан олж авсан гэнэ. Одоогоор орогнол хүсэгчид хэн болох, ямар үүрэгтэй Азийн наадамд оролцож байгаа талаар мэдээлэл ил болоогүй байна. Мөн энэхүү алхмын үр дүнд тэд улс төрийн орогнол авч чадах эсэх нь ч тодорхойгүй юм. Японд бүх нийтийн амралтын өдөр тохиож буйтай холбоотойгоор тус улсын засгийн газар энэ асуудлаар тайлбар авах хүсэлтэд хариу өгөөгүй байгааг Ройтерс агентлаг мэдээлжээ. Эх сурвалж: Reuters

Read full article →