АЙЧИ НАГОЯ 2026: Эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг шөвгийн наймд шалгарлаа
Азийн наадмын сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөж байгаа эмэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Малайзын эсрэг хийлээ. Хожвол шөвгийн наймд өрсөлдөх хариуцлагатай тоглолтод манай бүсгүйчүүд өрсөлдөгчөө 89:81-ээр буулган авсан юм. Уг тоглолтод Монгол Улсын Гавьяат тамирчин О.Хулан 31 оноогоор багаа тэргүүлсэн бол Амари Робинсон 27, Б.Ариунцэцэг 16 оноогоор тусалжээ. Манай шигшээ баг хэсгийн шатанд БНСУ болон Тайванийн шигшээд дийлдсэн. Улмаар хэсгээсээ гурваар шалгарсан. Шөвгийн наймын тоглолтоо энэ сарын 24-нд хийх аж.
