АЙЧИ НАГОЯ 2026: Волейболын эмэгтэй баг хоёр хожиж, гурав ялагдсан үзүүлэлтээр XI байр эзэллээ
Азийн наадмын волейболын эмэгтэйчүүдийн ангилалд 14 улсын тамирчид хүч сорьсноос Монголын шигшээ баг XI байр эзэллээ. Эмэгтэйчүүд Тайланд, Тайвань, Киргизийн багтай "C" хэсэгт өрсөлдсөн бөгөөд Киргизийг хожоод Тайланд, Тайваньд дийлдсэн юм. Ингээд байр эзлэх тоглолтод Филиппинд 0:3-аар "уншуулсан" ч Балбыг 25:23, 25:17, 25:13-аар илүүрхсэнээр XI байранд оров. Сонирхуулахад волейболын эмэгтэйчүүдийн алтан медалийн төлөө Япон, БНХАУ-ын баг хоорондоо учраа таарсан юм. БНХАУ-ын баг сүүлийн 10 тэмцээний наймд нь өнгөлсөн бол япончууд 1962 оноос 1978 он хүртэл тав дараалан түрүүлснээс хойш алтан медалийн бараа хараагүй байна. Дөрвөн жилийн өмнө тус хоёр баг хоорондоо аваргын төлөө тулахад БНХАУ-ын баг 3:0-ээр илүүрхэж байлаа.
