Depository of News

ФОТО: Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад айлчилж байна

newsdepo.com · sport

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад 2026 оны есдүгээр сарын 22-23-нд албан ёсоор айлчилж байна. Хүндэт зочныг өнөөдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австралийн парламентын найрамдлын бүлгийн дарга М.Энхцэцэг, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн болон албаны бусад хүмүүс угтан авсан юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Мөн Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Ерөнхий сайд Н.Учралтай уулзах юм. Энэ сарын 22-23-ны өдрүүдэд үргэлжлэх Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Монгол Улс, Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ "Өргөн хүрээний түншлэл"-ийн харилцаатай байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Read full article →