ФОТО: Сайдын томилгоон дээр нүүр нүүрээ харж буй 30:38-ынхан
Монгол Улсын Их Хурлын чуулганд Засгийн газрын гишүүнийг танилцуулж байна. Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлсэн. Тэрбээр бүрэн эрхийнхээ хүрээнд өнгөрөгч Пүрэв гарагт шинээр томилж буй танхимын гишүүнээ УИХ-д танилцуулаар товлосон байв. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүй тул өнөөдрийг хүртэл хойшилсон. Энэ хугацаанд эрх баригч нам 30:38 гэх дотоод хуваагдлаа улам бүр батлан харуулав. Харин өнөөдөр чуулганы танхимд гишүүд цөөхөн, хоосон суудал олон байгаа хэдий ч Г.Тэмүүлэнг хуулийн сайдаар томилохоор нэг танхимд зэрэгцэн сууж, өөд өөдөөсөө харан асуулт асууж, хариулт өгөн суугаа нь энэ юм.
