Depository of News

Энхтайвны гүүртэй залгаа шахам үйлчилгээ, орон сууцны цогцолбор баригдахаар болжээ

newsdepo.com · world

Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Энхтайвны гүүрний зүүн талд гүүртэй залгаа шахуу маш ойрхон зайд 0.473 га газарт үйлчилгээ, орон сууцны цогцолборын зориулалттай барилга баригдахаар болжээ. Тодруулбал тус газрыг Оюуны Ундраа групп ХХК эзэмшдэг ба газар эзэмших эрхээ 2020 оны аравдугаар сарын 5-ны өдөр авсан байна. Газар ашиглалтын төрөл нь худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор гэжээ. Харин тус газар дээр баригдах гэж буй барилгын тухайд 2024 онд архитектур төлөвлөлтийн даалгавраа баталсан байна. Улмаар 2025 оны арванхоёрдугаар сарын 4-ний Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 61-р хурлын шийдвэрээр Оюуны Ундраа групп ХХК-ийн СБД-ийн 1-р хороо Энхтайвны гүүрний зүүн талд үйлчилгээ, орон сууцны цогцолбор барих хүсэлтийг зөвшөөрчээ. Сонирхуулахад энэ оны зургаадугаар сард яг тус барилгын талбай руу согтуу жолооч машинтайгаа унасан осол гарч байсан юм. Тухайн үед 15 метр орчим урттай гүүрний хашлага эвдэрч байсан билээ. 2026 оны 6-р сарын 16-ны өдөр 2026 оны 9-р сарын 22-ны өдөр

Read full article →