Маргаашаас Гачуурт, Хуандайн аманд цахилгаан хангамжийг сайжруулах ажил эхлэх тул гурав хоног хэрэглээгээ зохицуулахыг хүсэв
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Гачуурт, Хуандайн амны хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах томоохон ажлыг гүйцэтгэхээр болжээ. Тодруулбал 35/10 кВ-ын Гачуурт дэд станцын 10 кВ-ын “Хуандай” цахилгаан дамжуулах агаарын шугамыг хоёр хэлхээт болгон өөрчлөх ажлыг есдүгээр сарын маргааш буюу 23-наас эхлэн 24, 25-ны өдрүүдэд гүйцэтгэх юм байна. Тиймээс Гачуурт, Хуандайн ам орчмын хэрэглэгчид есдүгээр сарын 23-нд 11:00-18:00, есдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд цахилгааны хэрэглээгээ түр зохицуулж, тоног төхөөрөмжийнхөө аюулгүй байдлыг хангахыг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" компаниас зөвлөлөө.
