Depository of News

АЙЧИ НАГОЯ 2026: 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг хэсгийн шатанд Филиппин, Малайзыг барсангүй

newsdepo.com · world

Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн төрөлд өнөөдөр эмэгтэй баг талбайд гарлаа. Нийт 16 баг өрсөлдөж буй тус тэмцээнд 23 хүртэлх насныхан өрсөлдөж байгаа. Монголын эмэгтэй баг "C" хэсэгт Филиппин, Малайз, Макаогийн багтай учраа таарсан юм. Харамсалтай нь Филиппинд 12:17, Малайзад 11:17-гоор хожигдов. Маргааш Макаогийн багийг хожих эсэхээс хасагдах шатанд өрсөлдөх эсэх нь тодорхой болох юм. Монголын 23 хүртэлх насны шигшээд Б.Нямцэцэг, Ч.Уртнасан, Э.Энхбуян, А.Хонгорзул нар багтжээ.

Read full article →