Depository of News

НДЕГ: Анх удаа нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж байгаа иргэний төлөх шимтгэлийг 50 хувиар чөлөөлдөг болно

newsdepo.com · world

Улсын Их Хурлын чуулганы 2026 оны долдугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Ингэснээр анх удаа сайн дураар даатгуулж буй иргэдийг шимтгэлийн хөнгөлөлтөөр дэмжихээр болоод буй. Тодруулбал өмнө нь нийгмийн даатгалд аль ч хэлбэрээр хамрагдаж байгаагүй Монгол Улсын иргэн анх удаа сайн дураар даатгуулж байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 24 сар хүртэлх хугацаагаар чөлөөлөхөөр болсон байна. Энэхүү зохицуулалт нь залуус болон шинээр хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийг нийгмийн даатгалд хамрагдахыг дэмжих, нийгмийн баталгааг нь хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой гэж Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар(НДЕГ)-аас мэдээллээ. Хуулийн заалт: Нийгмийн даатгалын ерөнхий хууль 21.32.Нийгмийн даатгалд албан журмаар болон сайн дураар даатгуулж байгаагүй Монгол Улсын иргэн анх удаа энэ хуулийн 7.7-д заасны дагуу даатгуулах бол тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ногдох тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг чөлөөлнө. Чөлөөлөх хугацаа 24 сараас ихгүй байна

Read full article →