Depository of News

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох асуудлыг хэлэлцэж байна

newsdepo.com · world

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Өнөөдрийн хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж байна. Шинээр томилогдох гэж буй сайдаас УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа УИХ-д тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ. Г.Тэмүүлэнгийн танилцуулга: ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ 2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр 2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр АЖИЛЛАСАН БАЙДАЛ 2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн 2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн 2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга 2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн 2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд 2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч 2015 оноос Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2022-2024 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн 2024 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга ВИДЕО:

Read full article →