Depository of News

Б.Пүрэвдагва: Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчмын хогийг зөөж, гарсан зардлыг хог хаясан компаниудаар төлүүлнэ

newsdepo.com · sport

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 38.7 га талбайд хууль бус 1.1 сая тонн орчим хогийн цэг үүсжээ. Ундны усны эх үүсвэр, голын ай савд хог хаясан компаниудад хариуцлага тооцож, хогийг тээвэрлэж зөөсөн зардлыг гаргуулахаар болов. Туул гол дагуух эдгээр хог хаягдлыг цэвэрлэж, орчныг камержуулан ундны болон хөрсний усны бохирдлыг лабораторид шинжлүүлэх шийдвэрийг гаргаж байгааг хотын дарга Б.Пүрэвдагва мэдээллээ. Тэрбээр "Одоогийн байдлаар Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд хог хаядаг 9 компанийн мэдээлэл хотын даргад иржээ. Эдгээр компанид Усны тухай хууль, Хог хаягдлын тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, шаардлагатай бол зөвшөөрлийг нь цуцална. Түүнчлэн Туул гол дагуу том оврын машин оруулахгүй байх шийдлийг хэрэгжүүлнэ" гэв. Уг талбайд ихэвчлэн барилгын хог хаягдал байгаа бөгөөд 2010 оноос эхлэн хогийн цэг үүсгэсэн байна.

Read full article →