Depository of News

Энэ амралтын өдрүүдээр тариалангийн бүс нутгаар нойтон цас орох магадлал 50% байна

newsdepo.com · world

Энэ сарын 26-27-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан, Төв, Хэнтий, Дорнодын газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орох магадлал 50% байгаа талаар Цаг уурын байгууллагаас мэдээллээ. Есдүгээр сарын 28-29-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын газар тариалангийн бүс нутгаар 90% байна. Иймд тариаланчид та бүхэн Нойтон цас орох төлөвтэй өдрүүдээс өмнө таримал ургамлын ургалтын нөхцөлөөс хамааран ангилан хадах болон шууд хураалтын ажлыг тохиромжтой үед нь цаг алдалгүй гүйцэтгэх; Ургац хураалтын техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах; Хураасан үр тариаг чийг авах, муудахаас сэргийлж стандартын дагуу хатаах, хадгалалтад оруулах; Үр тариа, төмс, хүнсний ногооны хураалт, тээвэрлэлтийн явцад чийг, хүйтнээс хамгаалах арга хэмжээ авах; Хураалтад комбайны эд ангийн тохируулгыг тааруулан эртнээс бэлтгэх; Хураалтын дараах талбайн үлдэгдэл болон хураалттай холбоотой ажлыг цаг агаарын нөхцөлтэй уялдуулан төлөвлөхийг зөвлөж байна.

Read full article →