Олны танил хүмүүсийн шуугиан ба ХӨСҮТ-ийн тоо баримт: Айдсаа зогсоож, датаг хар
Сүүлийн өдрүүдэд цахим орчинд нэр бүхий олны танил хүмүүстэй холбоотой ХДХВ (Хүний дархлал хомсдолын вирус)-ын халдварын тухай мэдээлэл хүчтэй тархаж, нийгэмд айдас, түгшүүрийн уур амьсгал үүсгээд байна. Алдар нэр, салбар харгалзахгүй халдвар тархсан мэт сэтгэгдэл төрүүлэх цахим шуурганаас үүдэн иргэд "Халдвар масс хэлбэрээр тархчихсан юм биш биз?", "Миний эргэн тойронд байгаа хүн халдвартай бол надад халдчих уу?" гэх зэргээр түгшиж эхлэв. Тэгвэл Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс гаргасан хамгийн сүүлийн үеийн албан ёсны тоон баримтууд нийгмийн энэхүү айдсыг бодит үндэслэлгүй гэдгийг баталж байна. Цуурхалд авталгүй, бодит датаг харцгаая. 1. Огцом өсөлт гараагүй: Халдварын түвшин хяналтад байна Монгол Улс дахь ХДХВ-ийн жилийн шинэ тохиолдлын тоо (1992–2026) Он Тухайн жилд шинээр нэмэгдсэн тоо Оны эцэст батлагдсан нийт тохиолдол (Өссөн дүнгээр) 1992 1 1 1993 0 1 1994 0 1 1995 0 1 1996 0 1 1997 1 2 1998 0 2 1999 0 2 2000 0 2 2001 1 3 2002 0 3 2003 1 4 2004 1 5 2005 6 11 2006 14 25 2007 13 38 2008 18 56 2009 7 63 2010 20 83 2011 17 100 2012 23 123 2013 26 149 2014 31 180 2015 22 202 2016 24 226 2017 24 250 2018 18 268 2019 24 292 2020 19 311 2021 16 327 2022 19 346 2023 23 369 2024 19 388 2025 39 (Түүхэн дэх хамгийн өндөр) 427 2026 24 (9 дүгээр сарын байдлаар) 451 (Тэмдэглэл: Энэхүү тоон мэдээлэл нь ХӨСҮТ-ийн Сайн дурын зөвлөгөө, шинжилгээний төвүүдэд албан ёсоор бүртгэгдсэн, батлагдсан тохиолдлууд болно.) Цахим орчны цуурхал шиг халдварын тоо хэдэн зуугаараа масс хэлбэрээр нэмэгдсэн зүйл байхгүй. ХӨСҮТ-ийн 2026 оны 9 дүгээр сарын сүүлийн хагасын албан ёсны мэдээллээр энэ онд 24 шинэ тохиолдол оношлогдсон байна. Энэ нь сүүлийн 10 гаруй жилийн дундаж түвшинд (жилд 20–30 тохиолдол илэрдэг) байгаа бөгөөд ямар нэгэн огцом, гэнэтийн дэгдэлт гараагүйг харуулж байгаа юм. Анх 1992 онд манай улсад анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 34 жилийн хугацаанд өссөн дүнгээр нийт 451 тохиолдол бүртгэгдсэн. Нийт хүн амтай харьцуулахад халдварын тархалт 0.1 хувиас бага буюу ДЭМБ-ын ангиллаар Монгол Улс ХДХВ-ийн маш бага тархалттай, хяналтад байгаа улс хэвээр байна. 2. 🖤 Жил бүрийн нас баралтын статистик (Өссөн дүнгээр) Улсын хэмжээнд халдвар авсан цагаас хойш нийт 73 хүн нас барсан байна. Эмчилгээ (Ретровирусийн эсрэг АРТ эмчилгээ) сайжирч, хүртээмж нь нэмэгдсэн тул сүүлийн жилүүдэд нас баралтын түвшин маш бага хувьтай буюу жилд цөөн тооны тохиолдол бүртгэгдэж байна. Он Оны эцэст бүртгэгдсэн нас баралт (Өссөн дүнгээр) Тухайн жилд шинээр бүртгэгдсэн нас баралт 2018 он 42 — 2019 он 44 2 2020 он 49 5 2021 он 54 5 2022 он 61 7 2023 он 64 3 2024 он 66 2 2025 он 71 5 2026 он (9-р сар) 73 2 (Тэмдэглэл: ХДХВ-ийн халдвартай иргэдийн нас баралтын гол шалтгаан нь ДОХ-ын шатанд хожуу оношлогдох, эмчилгээгээ таслах эсвэл хавсарсан өвчин (сүрьеэ г.м)-өөс үүдэлтэй байдаг.) 3. Хүйсийн харьцаа: Халдвар хэн нэгнийг онцолж тусдаггүй Албан ёсны статистик мэдээллээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдлуудыг хүйсээр авч үзвэл дараах харьцаатай байна. Эрэгтэй: Нийт халдвартай иргэдийн ~81.2 хувийг эзэлж байгаа бөгөөд үүний дийлэнх нь эрэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрэгтэйчүүд (ББЭ) байна. Эмэгтэй: Нийт тохиолдлын тавны нэг хүрэхгүй хувь буюу ~18.8 хувийг эзэлж байна. Тоон баримтаас харахад халдвар тодорхой эрсдэлт бүлгийн дунд илүү давамгайлж байгаа ч цахим орчинд шуугьж байгаа шиг "олны танил, эмэгтэй одод" масс хэлбэрээр халдвар авсан гэх яриа нь бодит дататай огт нийцэхгүй байна. Тоон баримтаас харахад халдвар тодорхой эрсдэлт бүлгийн дунд илүү давамгайлж байгаа ч цахим орчинд шуугьж байгаа шиг "олны танил, эмэгтэй одод" масс хэлбэрээр халдвар авсан гэх яриа нь бодит дататай огт нийцэхгүй байна. 4. Ахуйн замаар халдвар дамжихгүй: Сандрах шаардлагагүй Нийгмийн хамгийн том айдас нь халдвартай хүмүүстэй нэг орчинд ажиллаж, амьдрахад халдвар авчихна гэх төсөөлөл байдаг. Гэвч шинжлэх ухаан ба бодит амьдрал дээр манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдлуудын 99.7 хувь нь зөвхөн хамгаалалтгүй бэлгийн замаар дамжсан байдаг. Үлдсэн 0.3 хувь нь гадаадад халдвар авсан тохиолдол бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт эмнэлгийн тусламж үйлчилгээ, цус цусан бүтээгдэхүүн, эсвэл эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол ОГТ бүртгэгдээгүй (0 тохиолдол) . Бүр халдвартай ээжүүдээс төрсөн 30 орчим хүүхэд ХӨСҮТ-ийн цаг алдалгүй хийсэн урьдчилан сэргийлэх эмчилгээний үр дүнд бүгд ЭРҮҮЛ төрсөн. Халдвартай ээжүүдээс төрсөн 30 орчим хүүхэд ХӨСҮТ-ийн цаг алдалгүй хийсэн урьдчилан сэргийлэх эмчилгээний үр дүнд бүгд ЭРҮҮЛ төрсөн. ХДХВ нь гар барих, хамт хооллох, ижил жорлон, бассейн, албан тасалгаа ашиглах, шүлс, ханиах, шумуулд хазуулах зэрэг ахуйн замаар хэзээ ч дамждаггүй . Иймд олны танил хэн нэгний нэр цахимаар явсанд сандарч, эргэн тойрныхоо хүмүүсийг хардаж, түгших шаардлага байхгүй. 5. Эмчилгээний хувь 95.2%: "Илрэхгүй = Халдварлахгүй" Өнөөдөр манай улсад халдвартай оношлогдоод байгаа иргэдийн 95.2 хувь (322 хүн) нь ХӨСҮТ-ийн тогтмол хяналт, үнэ төлбөргүй ретвовирусийн эсрэг (АРТ) эмчилгээнд хамрагдаж байна. Орчин үеийн анагаах ухааны ачаар эм ууж байгаа хүмүүсийн цусан дахь вирус устгагдаж, илрэхгүй түвшинд очдог. Олон улсад үүнийг Илрэхгүй = Халдварлахгүй (Undetectable = Untransmittable буюу U=U) гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, эмчилгээгээ тогтмол хийлгэж буй халдвартай иргэд бусдад халдвар тараах эрсдэлгүй бөгөөд энгийн хүмүүсийн адил урт удаан насалж, эрүүл гэр бүл зохиох бүрэн боломжтой болсон. ХДХВ бол үхлийн ял биш, зөвхөн эмээр хянаж болдог архаг явцтай вирус юм. Буруутгах биш, хариуцлагатай байх нь чухал Цахим орчноор дамжуулан бусдын нэр төрд халдах, айдас төрүүлэх зорилготой мэдээллүүд нь албан ёсны тоо баримттай огт нийцэхгүй байна. Халдвартай иргэдийг илчлэх, гадуурхах гэж оролдох нь өвчтөнүүдийг нуугдмал байдалд оруулж, шинжилгээ өгөхөөс айхад хүргэдэг бөгөөд энэ нь эргээд халдварын хяналтыг алдагдуулах эрсдэлтэй. Халдвар нь тухайн хүний нэр алдар, нийгмийн байр сууринаас үл хамааран зөвхөн хувь хүний хамгаалалтгүй бэлгийн харилцааны хариуцлагаас үүддэг. Иймд нийгмээрээ айж сандрахын оронд иргэн бүр өөрийгөө хамгаалж, бэлгэвч тогтмол хэрэглэх, жилд 1 удаа Сайн дурын зөвлөгөө, шинжилгээний төвд очиж шинжилгээ өгөх соёлд суралцах нь хамгийн зөв урьдчилан сэргийлэлт юм.
