Depository of News

Хятадын 13 настай усан сэлэлтийн тамирчин Азийн наадмаас хоёр дахь алтан медалиа зүүлээ

newsdepo.com · world

Даваа гарагт Азийн наадамд оролцож буй Хятадын 13 настай тамирчин Юү Зиди усан сэлэлтийн бас нэг төрөлд алтан медаль зүүжээ. Тэрбээр Ням гарагт 200 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд Азийн Наадмын дээд амжилтыг тогтоож, оролцсон анхны том тэмцээнээсээ алтан медаль зүүсэн юм. Тэгвэл тэр өчигдөр 200 метрийн холимог сэлэлтийн төрөлд хоёр минут, 06.10 секунд хурдалсан үзүүлэлтээр түрүүлсэн нь Канадын тамирчин Саммер Макинтошийн тогтоосон дэлхийн дээд амжилтаас ердөө 0.40 секундээр удаан байжээ. Энэхүү онцгой амжилт нь Хятадын усан сэлэлтийн шинэ од 2028 оны Лос-Анжелесын Зуны Олимпын наадамд гялалзах ирээдүйтэйг батлан харуулж байна. Хоёр өдөр дараалан Азийн наадмын дээд амжилтуудыг эвдсэн Юү Зиди “Би хоёр дахь алтан медальдаа анхны медалиасаа ч илүү баяртай байна” гэж хэвлэлд ярьжээ. Одоо түүнд дахин нэг хувийн төрлийн уралдаан үлдээд байгаа юм. Өчигдөр Токиогийн усан спортын төвд болсон эрэгтэйчүүдийн 100 метрийн мэлхий сэлэлтийн уралдаанд Японы тамирчин Шин Охаши, Хятадын тамирчин Дун Жихао нар яг ижил хугацаанд барианд орсон тул хоёулаа алтан медаль зүүсэн онцгой ховор үйл явдал тохиолджээ. “Алтан медаль зүүсэндээ үнэхээр их баяртай байгаа ч тэнцсэн болохоор сэтгэл бага зэрэг дундуур байна” гэж Охаши тэмцээний дараа ярьсан байна. Эх сурвалж: AFP

Read full article →