Айчи Нагоя 2026: Үшүгийн санда буюу тулааны төрлөөр Э.Энхтүвшин шөвгийн наймд шалгарав
Японд болж байгаа Азийн зуны спортын наадмын үшүгийн санда буюу тулааны төрлийн эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд тулалдсан Э.Энхтүвшин Тажикистаны Рустам Сайдовыг 2:0 үр дүнгээр буулган авлаа. Ингэснээр манай тамирчин шөвгийн наймд шалгарчээ. Анхны ялалтаа байгуулсан Э.Энхтүвшин маргааш Индонезийн тамирчин Фэрэдди Синагатай Улаанбаатарын цагаар маргааш 18:50 цагаас тулна. Сонирхуулахад үшүгийн төрлөөр манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр тамирчин энэ удаагийн Азийн наадамд өрсөлдөж байна. Одоогоор БНХАУ-ын хоёр тамирчин алт, Макао нэг алт, хоёр мөнгө, Хонконг нэг алт, Тайвань, Япон тус бүр нэг мөнгө, Индонез хоёр хүрэл, Бруней, Сингапур, БНСУ-ын баг тус бүр нэг хүрэл медаль хүртээд байна.
